“Prius”-ийн 2015 оны загварыг танилцуулна

2014 оны 08-р сарын 28 өдөр, 14 цаг 53 минутад нийтэлсэн
image

Дэлхийн борлуулалтаараа дээгүүрт бичигдэх болсон “Prius” автомашины шинэ загварыг ирэх сард АНУ-д танилцуулахаар болжээ.

АНУ-д зориулсан “Toyota” компанийн шинээр танилцуулах “Persona” хувилбар нь анх 2012 онд тус зах зээлд гарч байсан ч төдийлөн амжилт олоогүй юм. Хоёр дахь үеийн 2015 оны загвар нь амжилт авчирна гэдэгт найдаж байна.

Шинэ загварын гүн улаан, сувдан цагаан өнгөтэй байх бөгөөд 17 инчийн хар саарал өнгийн обудтай байх аж. Салонд нь хар, саарал өнгө зонхилжээ. “Toyota” компани шинэ загвараа 26985 ам.доллараас эхлэн худалдаалахаар төлөвлөсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.PRIUS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.PRIUS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх